Батжаргал Долгорын

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбарын утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор Д.Батжаргал сэтгүүл зүй, хүүхдийн уран зохиолын судалгааны чиглэлээр 'Радио сэтгүүл удиртгал' (2005), 'Сэтгүүлзүйн нэр томьёоны товч тайлбар' (2008), хүүхдэд зориулсан 'Шүлэг яаж бичих вэ?' (2005, 2008), 'Яаж сэтгүүлч, хөтлөгч, илтгэгч болох вэ?' (2010), 'Хүүхдийн яруу найргийн уран чадварын зарим асуудал' (2011), сэтгүүл зүйн он дарааллын 'Зуун жил' (2013) зэрэг ном хэвлүүлжээ. Мөн хүүхдэд зориулан 'Зуны шинэ жил', 'Цагаан нарны тууж', 'Шүхэрч Дандий', 'Амьтдын хувцасны дэлгүүр', 'С+Н=247', 'Хаан хуруу', 'Торх бал', 'Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном- I,II,III', 'Шүүдэр намайг хараасай' зэрэг гуч шахам ном хэвлүүлсэн. Бүтээлүүдээрээ МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, шилдэг бүтээлд олгодог 'Алтан өд' шагнал хүртсэн.