Баттулга Сайнсүүлийн

1946 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт төрсөн. Ховд хот дахь Багшийн сургууль, Улсын Багшийн Их Сургууль төгссөн, бага ангийн болон монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй. 1965-1996 онуудад бага, дунд ангийн багш, хичээл ангийн эрхлэгч, сургуулийн захирал, сумын намын хорооны дарга, сумын засаг дарга зэрэг албыг 31 жил хашсан. Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй. 1998 оноос Улаанбаатар хотод шилжин суурьшиж Галдан бошогт хаан ба өөлдийн түүх, соёл, аман аялгууг судлах ажилд өөрийн бүхий л үйл ажлаа чиглүүлж 'Өөлд аман аялгууны ойллого', 'Өөлд ардын аман зохиол', 'Өнчин Нүүдээ', 'Өөлдүүд' , 'Эрдэнэбүрэнчүүдийн хураангуй түүх', 'Өөлдийн түүх соёлын цуврал', '3үүнгар улсын хаан Галдан бошогт Манж Чин гүрний хаан Энх-Амгалан нарын харилцсан түүхэн баримтууд' зэрэг арав гаруй ном хэвлүүлж олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад арваад илтгэл, өгүүлэл бичиж 2007 онд магистрын зэрэг хамгаалж, 2011 онд дэд профессор цол хүртсэн. Одоо Улаанбаатар Эрдэм Их сургуульд багшилж, Монгол улсын Өөлд судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.