Оюунцэцэг Жамрандоржийн

Жамсрандоржийн Оюунцэцэг нь Улаанбаатар хотод төрж өссөн. Нийслэлийн хоёрдугаар арван жилийн сургууль, Монгол Улсын Их сургууль төгссөн. Дэлхийн сонгодог үлгэр тууж, олон орны үндэстнүүдийн аман зохиол, үлгэр домог болон хүүхэд залуучуудад зориулсан танин мэдэхүйн гучаад ном орчуулсан. Америкийн яруу найргаас орчуулж 'ХӨРШҮҮД' ном гаргасан нь МЗЭ-ийн 'АЛТАН ӨД' шагнал хүртсэн. Тэрээр оросын яруу найргаас орчуулсан 'A3 ЖАРГАЛТАЙ ЗУУН ЦАГ' номоо бэлдэж байгаа бөгөөд монголчууддаа 'ОРЧЛОНГИЙН САЙХАН ХҮҮХНҮҮД' дууны үгийг бичиж бэлэглэсэн болохоор уншигч олон Ж.Оюунцэцэгийг 'Орчлонгийн сайхан хүүхэн' гэж хүндэтгэн хайрладаг юм.