Баярхүү Гомбодоржийн

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 1952 онд төрсөн. Тэрээр 1960-1970 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10-н жилийн дунд сургууль, 1970-1975 онд МУИС- ийн Хууль зүйн анги, 1978 онд МУИС-ийн дэргэдэх англи хэлний курс, 1989 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийг тус тус төгссөн. Түүнчлэн ОХУ (ЗХУ-ын хуучнаар)-ын Кабардино-Балкарын Нальчик (1981), Ростов на Дон, Новочеркаск (1989) хотод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх курст суралцаж, 2000 онд ХБНГУ-ын Берлин, Мюнхен, Байройт хотын их сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны доктор, профессор. 'Монголын нэгдсэн төрийн болон дараа үеийн хууль цааз, заншилын хэм хэмжээг харьцуулан судалсан нь' сэдвээр Хууль зүйн ухааны докторын зэргийг 1995 онд хамгаалсан. Г.Баярхүү нь 1998 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхимийн багшаар ажиллаж, Санхүүгийн эрх зүй, Төрийн хяналт, Цагдаагийн байгууллагын захиргааны эрх зүй зэрэг хичээлүүдийг зааж иржээ. Тэрбээр МУИС- ийн профессор, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, зохиолч яруу найрагч, цагдаагийн дэд хурандаа цолтой. Эдүгээ Алтан категорийн олон улсын чанарын хаан титэмт Чингис хааны нэрэмжит Их засаг их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захиралаар ажиллаж байна.