Цэцэглэн Гүмбийн

Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. 1951-1961 онд бага, дунд сургууль, 1961-1966 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгссөн. Эмзүйн ангийн анхны төгсөгч. 1976 онд ДЭМБ-ын шугамаар ЗХУ-д эм шинжлэгчийн мэргэжил дээшлүүлэх хагас жилийн сургалт, 1986 онд АУДС-ийн Эмч нарын мэргэжил дээшлүүлэх факультетэд Эм шинжлэгчийн мэргэжил олгох курс, 1989 онд Улсын Стандарт Хэмжилзүйн мэргэжил дээшлүүлэх курст тус тус суралцсан. Эмзүйч-эм шинжлэгч мэргэжилтэй. 1966-1967 онд Нийслэлийн аптекуудын хоёрдугаар систем, 1967-1992 онд Эм Шалгах Төв Лабораторид химичээр 26 жил, 1992 оноос хувийн хэвшилд шилжин 'Ганга' ХЭАА байгуулсан нь 'Оточ-Ганга' ХХК болж Эм хангамжийн салбарт нийт 47 жил ажиллаж байна. Цэцэг тарих сонирхолтой. 'Алтан гадас' одон, Алдарт Эхийн I, II одон, Ардын Хувьсгалын 60, 70, 90 жилийн ойн медалиудтай.