Пүрэв Юмжирийн

Сэцэн хан аймгийн Зоригт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт 1940 онд төрсөн. Хөдөө арлын уугуул. Дээд боловсролтой. Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Улс, хоршооллын байгууллагад 40 гаруй жил ажилласан. Хэрлэний Хөдөө арлын домогт нутгийн газар усны түүхийг тодорхойлж сурталчилах болон байгаль орчин, ан амьтдыг хайрлан хамгаалax сэдвээр 'Хэрлэний хөдөө арал', 'Янзаган хүрээг хайрлаарай', 'Хэрлэний хөдөө арал- Чингис хааны суугуул нутаг' зэрэг ном, товхимол бичиж нийтийн хүртээл болгосон.