Пүрэв Отгоны

Хөвсгөл аймгийн харьяат. 1931 онд төрсөн. Хар дархад овогтой, Өндөр Хосыг эзэлсэн Өл буурал аав сүлдтэй, Рэнчинлхүмбэ, Хатгал, Мөрөнд бага, дунд сургууль, Улаанбаатар хотод Улсын Багшийн Институтийг түүхийн багшийн мэргэжлээр төгссөн. 1955 оноос дунд сургуульд багш, 1964-1968 онд БНМАУ-ын Гэгээрлийн яаманд хэвлэлийн редактор, 1968-1991 онд МАХН-ын төв хорооны дэргэдэх Намын түүх, Нийгмийн Ухааны Институтэд Эрдэм шинжилгээний ажилтан, хэвлэлийн 'Адмон' компанид түүхч, хэд хэдэн их дээд сургуульд багшаар ажиллаж байсан. Доктор, профессор цолтой. 1960 оноос монгол бөөг судлаж, 1998 онд хэвлүүлсэн 'МОНГОЛ БӨӨГИЙН ШАШИН' ном нь 2014 онд 6 дахь удаагаа хэвлэгджээ.