Элена Ферранте

Дэлхийн утга зохиолын ертөнцөд 2014-2015 оны үед нэрээ цуурайтуулан орж ирсэн Элена Ферранте гэгч итали эрхэм бол нууц нэрээр бичдэг хачирхалтай нэгэн. Энэ нэрээрээ гучаад жилийн турш бүтээлээ туурвиж яваа орчин үеийн уран зохиолын ертөнц дэх амьд домог юм. Итали дахь хэвлэлийн газраар дамжуулан номоо итали хэлээр туурвидаг, зохиол бүтээл нь ч дэлхийн олон хэлнээ орчуулагдан түгсэн байдаг. Зохиолч нэгэнтээ “Аливаа бүтээлийг нэгэнт бичиж эхлэхэд цаашдаа зохиолч шаардлагагүй болдог”, “Нэрээ нууцлах нь миний ажлын урьдчилсан нөхцөл бөгөөд олны анхаарлаас жинхэнэ нэр, хувийн амьдралаа тусад нь байлгах нь бичих ажлын минь тулгуур үндэс болдог” гэж хэлсэн удаатай. Олонд мэдэгдэж буйгаар түүнийг 1945 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Италийн Наполь хотод төрсөн гэдэг. Түүний англи хэлнээ орчуулагдан гарсан хамгийн алдартай бүтээл нь “Наполитан” гэх дөрвөл роман, мөн бидний орчуулан хүргэж буй “Ганцаардлын өдрүүд” юм.