Идэр Даваацэрэнгийн
МУБИС-ийн Дэлхийн түүхийн тэнхимийн багш, доктор (Ph.D). 1980 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. 2008-2012 онд БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын сургуульд суралцаж, түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Судалгааны нэгэн сэдэвт бүтээл-2, эрдэм шинжилгээний хялбаршуулсан, эмхтгэж, хөрвүүлсэн бүтээл-5, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл-20 гаруйг бичиж хэвлүүлсэн.
