Батбаяр Ц

Цэдэндамбын Батбаяр Санкт-Петербургийн Их Сургуулийг 1981 онд дүүргэсэн. Дорнодахины судлал, Японы түүхээр мэргэшсэн. Түүхийн ухааны дэд докторын зэргийг 1987 онд Москвад, түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг 1998 онд Улаанбаатарт хамгаалсан. 1989-90 онд Осакагийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 1993 онд Хитоиубаши Их сургуульд, 1996-97 онд Токиогийн Гадаад хэлний Их Сургуульд зочин судлаачаар ажилласан. 1980 оноос эхлэн Монголын XX зууны түүхийн асуудлаар судалгаа хийж 'Халхын гол:Түүх ба Орчин үе', 'Кодама, Мицуй пүүс, Хүрээнд байсан япончууд (1911-1921)', 'Монгол ба Япон XX зууны эхэн хагаст', 'Монгол ба Их гүрнүүд XX зууны эхний хагаст' зэрэг ном товхимлууд, эрдэм шинжилгээний өгүүллүүд бичиж хэвлүүлсэн. Түүний ном бүтээлүүд Япон, БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Энэтхэг зэрэг гадаад орнуудад нийтлэгдэж байжээ.