Чимэдцэеэ М

МУИС-ийг хятад судлаач, хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгсч, Бээжингийн хэлннй дээд сургуульд суралцсан. МУИС-ийн багш, МУИС-ийн Күнзийн Институтын Монголын талын захирлаар ажилладаг. МХНН-ийн Гүйцэтгэх захирлын сонгуульт ажил эрхэлдэг. Хэлбичгийн ухааны доктор (Ph.D). 'Монголын хятад судлал' сэтгүүл, 'Орчуулгазүй' сэтгүүлийн эрхлэгч. Утга зохиолын шилдэг орчуулгын 'Алтан өд' шагнал (2006 он), Монголын орчуулагчдын эвлэлийн 'Дуун хөрвүүлэгч' цол (2009 он), МУИС-ийн олон улсын шилдэг судалгааны бутээлийн шагнал-Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Чой.Лувсанжавын нэрэмжит 'Алтан од' шагнал (2010 он), Дэлхмйн Күнзийн Институтын 'Оны шилдэг хүн' шагнал (2011 он) тус тус хүртжээ. Судалгааны олон арван өгүүлэл, илтгэл, нийтлэл бичиж туурвисан бөгөөд зарим илтгэл, өгүүлэл нь БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг улс болон Тайвань зэрэг бүс нутагт хэвлэгдсэн байна. 'Хятадын сонгодог утга зохиолын дээж' цуврал эрхлэн гаргаж, эртний Хятадын их сэтгэгч Күнзийн 'Шүүмжлэл өгүүлэл', 'Их суртахуй', 'Хэв дундын ёсон' болон 'Сүнзийн дайтахуйн ухаан' зэрэг гүн ухааны сэтгэлгээний сонгодог бүтээлүүдийг орчуулж хэвлүүлжээ.