Цэрэн-Очир Ц

Утгач овгийн Цэенгийн Цэрэн-Очир Сайн ноён хан аймгийн Эрдэнэ бандид ламын гэгээний шавь буюу одоогийн Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул иргэн. Техникийн тусгай дунд, хэл шинжлэлийн ухааны дээд боловсролтой. Хэлний шинжлэл, зурхайн ухааныг хослуулан үзэж, нэлээд ном, үгүүлэл бичих, орчуулах, хянан тохиолдуулах, ариутган шүүх ажилд багагүй хөдөлмөр зарснаас гадна жил бүр цаглабар, төөрөг тооцон зурж, зурхайн ухааны чиглэлээр ном, товхимол хэвлүүлдэг. Монголын Зурхайчдын Холбоо, Зурхайн Судлалын Академи, Зурхайн Ухааны 'Тэнгэрлэг луу' Академи, Зурхай Судлалын 'Тэнгэрийн утга' Хүрээлэн зэргийг үндэслэн байгуулалцсан. Эдүгээ Зурхайн Ухааны Академийн Эрдмийн зөвлөл болон Зурхай Судлалын Хүрээлэнд ажиллан, зурхайн эрдэм, ухаан дэлгэрүүлэх үйлст хүчин зүтгэж байна. Тэрээр Зурхайн Академуудын жинхэнэ гишүүн болой.