Нинж Бадамын

Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат. ХАА-н ухааны доктор, профессор. 1953-1960 онд Өлзийт сумын дунд сургууль, 1960-1963 онд аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургууль, 1963-1968 онд ХААДС-ийг Агрономич мэргэжлээр тус тус төгссөн. 1968-1973 онд Баянхонгор аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргаанд 'хуучнаар' аймгийн ерөнхий агрономич, зохион байгуулагч, 1973-1990 онд Эхийн голын эрдэм шинжилгээний станцад эрдэм шинжилгээний ажилтан, захирал, 1990-1996 онд Дархан хот дахь УГТЭШХүрээлэнд Жимс-цэцэрлэгийн аж ахуйн секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1996 оны 9-р сараас хойш ХААИС-ийн Агробиологийн сургуульд тэнхимийн эрхлэгч, профессор багш, зөвлөх багш зэрэг төрийн захиргааны болон газар тариалан ялангуяа Жимс, ногооны аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, сургалтын байгуулагад 45 жил тасралтгүй ажиллаж, Жимст-цэцэрлэгийн аж ахуйн талаархи төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, сурах бичиг, тест, удирдамж бичих, боловсруулах, сургалтанд нэвтрүүлэх зэрэг бүхий л түвшингийн ажилд биечлэн оролцож иржээ.