Уранчимэг Ц

Зөвлөлтийн 14-р дунд сургууль төгссөн. 1983-1988 онд Унгар улсын Будапештийн Их Сургуулийн Урлаг Судлалын ангид Өрнөдийн урлаг судлалын мэргэжлээр суралцсан. 1992-1994 онд Монголын Соёл Урлагийн Их Сургуульд суралцаж Монголын урлагийн түүхээр мэргэшин, урлаг судлалын ухааны бакалаврын зэрэг хүртсэн. 1994-1995 онд Монголын Соёл Урлагийн Их Сургуульд 'Хүрээний уран зураг' нэртэй ажлаа хамгаалж урлаг судлалын ухааны магистрын зэрэг хүртсэн. (СУИС-ийн анхдугаар магистр) 1995-1999 онд СУИС-д Урлагийн түүхийн багш, 1995-2002 онд ДУДэС-д 19-20-р зууны урлагийн түүхийн багш, 2002-2009 онд АНУ-ын Бёркли дахь Калифорнийн Их Сургуулийн докторантурт суралцаж 'Их Хүрээ ба Монголын хожуу үеийн Бyддын шашны урлаг' сэдэвтэй ажлаар урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан (Ph.D.) 2009 оноос Бёркли дахь Калифорнийн Их Сургуулийн Урлаг судлалын тэнхимд Азийн урлагийн түүхийн багшаар ажиллаж байна.