Сүхбат Шагдаржавын

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азаргын гол гэдэг газар Шагдаржавын долоо дахь хүү болон төрсөн. Өвөрхангай аймгийн Хархорины бага сургуулийг 1960 онд төгсөж, 1963 он хүртэл Хархорин сангийн аж ахуйд трактор комбайны туслагч жолоочоор ажиллаж байгаад, 1963-1967 онд Санхүү эдийн засгийн техникумыг аж үйлдвэрийн нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, 1967-1976 онд Монгол улсын сангийн яаманд улсын төсвийн орлогч нягтлан бодогчоор ажилласан. 1967-1988 онд Санхүү эдийн засгийн техникумд багшаар ажилласан. Монгол улсын их сургуулийг 1982- 1987 онд төгссөн. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Дээрх хугацаанд 'Санхүү төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл', 'Төсвийн гүйцэгтгэлд хийх шинжилгээ' , 'Тусгай мэргэжлийн дунд сургуулийн үйлдвэрлэлийн дадлага удирдах арга зүй' зэрэг ном бичсэн. 1990-1996 онд Ардчилсан социалист хөдөлгөөн МСДН намыг байгуулцсан. 1996 оноос Төрийн өмчийн хороонд ахлах мэргэжилтэн, 1998 оноос Барилгын материал импекст санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. 1996 оноос Монголын бөөгийн 'Голомт' төвийг байгуулж тэргүүнээр нь ажилласан. 1998 оноос Азийн бөөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний амьдрал уран бүтээлийн тухай зохиолч, сэтгүүлч Д.Пүрэвсүрэн 2011 онд 'Эх орны бахархал' номондоо оруулжээ. Мөн Монголын бүтээлч иргэдийн нэгдсэн холбоо 2013 оны 'Мөнх тэнгэр язгуурт гайхамшигт монгол хүн' номондоо оруулсан байна. Тэрээр эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, түүх, шашин судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, угсаатны зүй, монголын уламжлалт анагаах ухаан, монголын бөөгийн шашны талаар нийт 50 шахам ном, товхимол бичиж нийтлүүлжээ.