Хүрэлбаатар Намжимын
Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн. Дэлгэр сумын дунд сургууль, Мэргэжлийн тусгай сургууль, Шавь сургууль, Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд ямаачин, боловсон хүчний эрхлэгч, Мэргэжлийн тусгай сургуульд багш, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст байцаагч зэрэг албыг хашсан. Сэтгүүлч. Даатгалын эдийн засагч. 'Тулгын гурван чулуу' 'өгүүллэг'', Хөөрөг солих агшин 'нийтлэл', Зөв нэр 'Хүний нэрийн учир утгын тухай' номууд хэвлүүлсэн. Хөдөлмөрийн хүндэт медаль, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан, Санхүү, банкны тэргүүний ажилтан, Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүний ажилтан, Нийгмийн даатгалын хүндэт ажилтан цол, тэмдэгтэй. Тэрээр Мөнхмаа 'өгүүллэгийн түүвэр', Сэтгэлийн өчил 'шүлгийн түүвэр', Зөв нэр ' хоёр дахь хэвлэл' номуудаа дахин хэвлүүлэхээр бэлдэж байна.