Буядаа Бахааваагийн

Б.Буядаа нь 1945 оны 12 сарын 06 нд Ховд аймгийн Булган сумын малчин Ж.Бахааваагийн ууган хүү болон мэндэлжээ. 1968 онд МУИС-ын барилга эдийн засгийн ангийг Барилгын эдийн засагч мэргэжлээр, 1979 онд УБДС-ын багш, дасгалжуулагчийн ангийг тус тус дүүргэсэн байна. 1961 онд ХБХБ тэмдгийн нормативын 1-р зэргийг биелүүлснээр спортын ертөнцөд хөл тавьсан. 1970-1976 онд жудо бөхийн Монгол улсын шигшээ багийн тамирчин, 1976-1978 онд жудо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, Жудо бөхийн дан-7 зэрэгтэй. 1991 онд 'Жудо барилдаан' ном, 2012 онд 'Жудо бөхийн барилдааны мэх заах арга зүй', 'Жудо бөхийн барилдааны бэлтгэл-дасгалжуулалтын онолын үндэс' зэрэг сурах бичиг хэвлүүлсэн.