Бат-Орших П

Цагаагчууд овгийн Пүрэвийн Бат-Орших нь 1957 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. 1980 онд МУИС-ийг инженер-механик мэргэжлээр төгссөн. Хилийн Цэрэг, Тагнуулын Ерөнхий Газарт зэвсэг-техник эрхэлсэн орлогч, Нэгдсэн засварын үйлдвэрт ерөнхий инженер, Монгол-Оросын хамтарсан компаний ерөнхий захирал зэрэг албуудыг хашиж байсан. Үндсэн мэргэжлээс гадна автозасвар, барилга, мод металл боловсруулах технологи, сэргээгдэх эрчим хүч, дулаан, сантехник, далд уурхай ашиглалт, геологи, маркшейдер, тэсэлгээ баяжуулагч зэрэг мэргэжилтэй.