Ажиймаа Шаравын

1944 онд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн. 1961-1964 онд Санхүү Эдийн Засгийн Техникум, 1971-1974 онд МУИС-ийг тус тус төгссөн. 1965-1967 онд 'Монгол кино' үйлдвэрт ня-бо, 1967-1971 онд МУИС-д ня-бо, 1974-1982 онуудад МУИС-ийн 'Сургалт хүмүүжлийн асуудал судлах социологийн лаборатори'-д эрдэм шинжилгээний ажилтан, 1982-1992 он хүртэл МУИС-ийн түүхийн тэнхимд арга зүйчээр ажиллаж байсан. 1993 оноос хувиараа хөдөлмөр эрхэлж, 1992 оноос хойш хувийн Арвижих-Эх хоршоонд нягтлан бодогчоор ажиллаж байна.