Насанбат Шийрэвдоржийн

Шийрэвдорж овогтой Насанбат нь 1998 онд МУИС-ийг төгссөн. Түүхч-эрх зүйч мэргэжилтэй. Түүхэн танин мэдэхүйн чиглэлээр 'Монголын түүхийн эрт, эдүгээх 33 товчоон' цувралыг эмхэтгэн туурвиж байна. Нийт 10 гаруй ном бичсэний дээр цэрэг батлан хамгаалахын сэдвээр 20 шахам эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичсэн нь БХЯ-ны 'Цэргийн шинэчлэл', ХХЕГ-ын 'Хилийн мэдээ', ТЕГ-ын 'Тусгаар тогтнол' сэтгүүлүүдэд тус тус хэвлэгдсэн. МУИС-ийн түүхийн салбарын докторант. Ш.Насанбатын 'Монголын түүхийн эрт, эдүгээх 33 товчоон' цуврал нь БНХАУ-ын ӨМӨЗО болон ХБНГУ-д хэвлэгдэн гарахаар монгол бичиг болон герман хэлнээ хөрвүүлэгдэж байна. Тэрээр Цэргийн хүндэт медаль, Иракийн эрх чөлөө одонгоор шагнагдаж байсан.