Суворов Виктор

Виктор Суворов гэдэг нь мэргэжлийн тагнуулч Владимир Богданевич Резуны уран бүтээлийн нэр ажээ. Тэрбээр Оросын алс дорнот дахь домогт Хасан нуурын районы Барабаш хэмээх тосгонд 1947 онд мэндэлжээ. Удам дамжсан цэргийн хүн болохоор 11 наснаасаа эхлэн Суворовын цэргийн сургуулиар хүмүүжин, Киев дахь цэргийн дээд сургуульд суралцан төгсжээ. 1968 оноос Карлат, Ижил орчмын цэргийн тойргуудын тусгай ангиудад мэргэжлээрээ алба хаасан бөгөөд цэргийн дипломатын академийг 1974 онд төгсөөд Женевт тусгай үүрэг гүйцэтгэж байхдаа 1978 онд Их Британид оргон гарсан учир ЗХУ-ын дээд шүүхээс түүнд алах ял эчнээгээр оногдуулсан гэдэг. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны түүх бичлэг, 1930-аад оны эцсээр ЗХУ-д хийсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар тууштай, нухацтай судлан, баримтат нийтлэлийн олон ном бичсэн нь хэвлэгдэн уншигчдын хүртээл болжээ.