Долгор Ширнэндорж

1986 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. 1986-1995 он хүртэл Биеийн тамир, спортын 'Алдар' спорт хороонд тамирчнаар ажилласан. 1989-1993 хүртэл Хөнгөн атлетикийн шигшээ багт тамирчин байсан. 1989 онд Хөнгөн атлетик, Зээрэнцэг шидэлтээр “Спортын мастер” цол хүртсэн. 1993 онд Улсын Багшийн Сургуулийн Биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. 1999 онд ТЗУХИ-ийг 'Төрийн удирдлагын арга зүйч, менежер'-ээр төгссөн. 2000 онд Удирдлагын Академид 'Төр захиргааны удирдлагаар магистр хамгаалсан. 1993 онд Монгол бөхийн зодог шуудагны энгэр задгай болсон домогт үндэслэсэн “Хэлтгий заяа” уран сайхны кинонд гол дүрийг бүтээсэн. 1988-2005 онд зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтээр 14 удаа “Монгол улсын аварга” болж байсан. 2006 онд хүмүүсийн сэтгэлгээний боловсролд зориулан “Амьдралд биеэ дааж явахад чи юу мэдсэн байх шаардлагатай вэ?” анхны номоо хэвлүүлсэн. 2010 онд 'Хүн өөрийгөө танихын ашиг хонжоо', 'Хайр ба хариуцлагаас олох ашиг хонжоо', 2012 онд 'Жудагтай хүний дотоод сэтгэлийн дархлаа нь хүн чанар...”, 'Спортын сэтгэл судлал', 2014 онд 'Би бол дараагийн Олимп, Дэлхийн аварга мөн' номуудаа олны хүртээл болгосон. 2013 онд 'Тамирчдын амжилтыг эр зоригийн чанартай холбон судалсан нь' сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2015 онд дэд профессор цол хүртсэн.