Одмандах Мягмарсүрэнгийн

XVII жарны гал луу жилийн намрын адаг сард Дорнод аймгийн Цагаан-Oвоо сумын 'Хөөвөр' гэдэг газар малчны гэр бүлд төрсөн. 1984-1992 онд Дорнод аймгийн Цагаан-Oвоо сумын 8 жилийн дунд сургууль, 1992-1994 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын IV дунд сургуулийг төгсөж ерөнхий боловсрол, 1994-1998 онд УБИС-ийн Монгол хэл уран зохиолын факультетийг дүүргэж Уран зохиол-Монгол хэлний багш, 1998-1999 онд Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлзүйн дээд курсийг төгсөж сэтгүүлч мэргэжил тус тус эзэмшсэн. 1998-2000 онд УБИС-ийн магистрантурт суралцаж 'Монголын орчин үеийн уран зөгнөлт зохиолын тойм' сэдвээр хэлбичгийн шинжлэх ухааны магистр, 2001-2005 онд МУБИС-ийн докторантурт суралцаж 'Монголын орчин үеийн шинжлэх ухааны зөгнөлт зохиолын төлөвшил, хөгжил' сэдвээр Хэлбичгийн ухааны доктор 'Ph.D' зэрэг тус тус хамгаалсан. 20 гаруй эрдэм шинжилгээ судалгааны шүүмж, өгүүлэл, 30 орчим илтгэлийг Олон улсын болон их, дээд сургуулиуд, ШУА-нйн эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн. Б.Содном 'Бичиг үсэг хэрхэн хаана үүсэн бий болсон вэ?' '1998 он' номыг кирилл бичигт буулгасан 'Ц.Банзрагчийн хамт' ба 'Монголын зөгнөлт зохиолын судалгаа' '2003, 2004' №1, 2 цуврал, 'Монголын зөгнөлт зохиолын судалгаа' цуврал №3, XX зууны монгол зохиолчид цуврал №58. 'Жамъянгийн Гал ' (Намтар уран бүтээлийн товчоон) '2005', 'Утга зохиол шинжлэл' 'Хамтын бүтээл' (2006), 'Практик сэтгүүлзүй' 'Хамтын бүтээл' (2010), 'Миний судалгааны өгүүллүүд' '2011', 'Бандын зээ баатар Цэрэндорж''2012' зэрэг бүтээл туурвисан.