Цэлмэг Шинэзоригийн

2008 онд Монгол Улсын Их Сургуулийг Итали хэл, орон судлаач, 2010 онд Итали Улсын Перужа Хотын Гадаад Оюутны Их Сургуулийг Итали хэл, соёлын багш мэргэжлээр төгссөн. 2010 оноос одоог хүртэл Монгол-Италийн Боловсрол Соёл Судлалын Төвийн тэргүүнээр ажиллаж байна. 2008 онд анхны 'Итали-Монгол харилцан ярианы толь' 2009 онд 'Итали-Монгол зурагт толь' 2011 онд 'Итали хэлзүй' (Монгол хүнд зориулсан итали хэлзүйн анхны гарын авлага) 2011 онд 'Итали-Монгол өврийн толь' 2015 онд 'BUONGIORNO' (Монгол хүнд зориулсан итали хэлний анхны гарын авлага) 2015 онд 'Итали хэлзүй II' 2015 онд 'Итали-Монгол, Монгол-Итали харилцан ярианы толь' 2015 онд 'Итали харилцан ярианы гарын авлага' зэрэг бүтээлүүдийг зохион туурвисан.