Туваанжав Готовын

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд (хуучин Намнан сумын 5-р баг) Бор гүвээ гэдэг газар төрсөн. Бага, дунд сургууль болон аймгийн төвийн 10 жилийн сургууль төгсөж улмаар 1964 онд МУИС-ийн Химийн ангийг химич-химийн багш мэргэжлээр төгссөн. Хөвсгөл аймгийн Мөрөнгийн Гурил-тэжээлийн үйлдвэрийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1968 оноос Усны хайгуул судалгаа, зураг төслийн Институтийн (Одоогийн Геоэкологийн хүрээлэн) Гидрохимийн төв лабораторид химич-задлан шинжлэгч, ЭША, лабораторийн эрхлэгч зэрэг ажил албыг 2004 он хүртэл хашиж түүнээс хойш хувийн секторт мэргэжлийн чиглэлээр ажиллаж байна. 1988-1990 онд СССР-ийн (хуучнаар) ШУА-ийн харьяа 'Институт Водных проблем'-д эчнээ аспирантаар суралцсан. ЭШ-ний болон сурталчилгааны чиглэлтэй 100 гаруй өгүүллэгийг дотоод гадаадын хэвлэлд нийтлүүлж мэргэжлийн болон бусад чиглэлээр 7 ном хэвлүүлсэний дээр Улсын стандарт норм нормотив олон арвыг бичиж батлуулсан. Төр засаг түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, Салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ. Шинэ бүтээлийн 2 патенттай. МҮБХ-ны I, II их эед төлөөлөгчөөр оролцож, хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан.