Мишель Обама

Мишель Обама 2009-2017 онуудад АНУ-ын Тэргүүн Хатагтайн үүргийг гүйцэтгэсэн. Принстоны их сургууль, Харвардын хуулийн сургуулийг дүүргэсэн хатагтай Обама анхны ажил болох Чикаго дахь Sidley & Austin хуулийн фирмд хуульчаар ажиллаж байхдаа ирээдүйн нөхөр Барак Обаматайгаа танилцжээ. Тэрээр хожим нь Чикаго хотын захирагчийн алба, Чикагогийн их сургууль, Чикагогийн их сургуулийн Эрүүл мэндийн төвд тус тус ажиллаж, мөн залуусыг төрийн албанд бэлтгэдэг Нийтийн Холбоотнууд байгууллагын Чикаго дахь салбарыг үүсгэн байгуулжээ. Тэрээр дэлхий дахины бестселлер Becoming ном, Америкийн бестселлер American Grown номын зохиогч юм.