Сэржээ Жамбалдоржийн
Хэл бичгийн ухааны доктор, профессор. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. 1975 онд МУИС-ийг Монгол хэл, утга зохиолын багш мэргэжлээр төгссөн. 1975-1993 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1993-2004 онд Улсын төв номын сангийн захирал, 2005 оноос МУИС-д багшаар ажиллаж байна. 1989 онд Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж, 1998 онд дэд профессор, 2001 онд профессор цол хүртжээ. **Түүний гол бүтээлүүд:** _1'. Судалгааны ном, толь бичиг:_ '- 'Монгол хүний нэрийн лавлах толь' 1991он, '- 'Монгол хүний нэр' 1992 он, '- 'Монгол хүний нэрийн хадмал толь' 1993 он, '- 'Монголчуудын овгийн лавлах' 1998 он, 'А.Очирын хамт' '- 'Монголчуудын овгийн нэрийн учир' 1999,2007 он, '- 'Монголчуудын номын өв' 2001 он, '- 'Early Mongolian linguistic texts' Budapest 2005 он, '- 'Монгол хүний нэрийн толь' 2007 он, '- 'Орчин цагийн монгол хэлний оноосон нэрийн судалгаа' 2010 он, ' '- 'Монгол орон судлал' 2011 он, '- 'Монгол ном судлал, номын сан судлалын зарим асуудал' 2012 он '- 'Монгол хүний нэрийн толь' I, II боть 2013 он, '- 'Монгол хэлний нэр зүй, утга зүйн зарим асуудал' 2014 он _ 2'. Хамтын бүтээлүүд:_ '- 'Монгол хэлнүүдийн харьцуулсан хэл зүй' 1985 он, '- 'Орчин цагийн монгол хэлний үг зүйн байгуулал' 1986 он , '- 'Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс' 1987 он, '- 'Монгол хэлний сувд эрих нэрт ховор үгийн толь' 1992 он, '- 'Монголын нэвтэрхий толь' I, II боть, 2000 он, '- 'Монголчуудын түүх соёлын атлас' 2004 он, '- 'Монгол газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь' I-V боть, 8 дэвтэр 2004 он, '- 'Монгол газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь' 'Манж, Богд хаант монгол улсын үе' 2004 он, '- 'History and culture of the Mongols' 2007 он, '- 'Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь' I-V боть 2008 он