Галт Лантуугийн

Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул. Хантайширын нурууны Зэлийн голын Мухар даваа хэмээн газар төрсөн. 1963-1964 онд ХААДС-ийн мал эмнэлэгийн ангийн 1-курс, 1964-1965 онд ХБНГУ-ын Лайпциг хотын герман хэлний Хердерийн институт, 1965-1967 онд Лайпциг хотын Карл-Марксын нэрэмжит их сургуулийн Биологийн институт, 1967-1970 онд Грайфсвальд хотын Эрнст-Моритц-Арндтын нэрэмжит их сургуулийн Биологийн институтэд суралцан биологич цолтой, микробиологич мэргэшлээр төгссөн. 1970-1982 онд БТЭШХ, 1982-1999 онд МААЭШХ-нд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ахлах ажилтан, тэргүүлэх ажилтан, лабораторийн эрхлэгч, секторийн эрхлэгч, салбарын эрхлэгч, төслийн удирдагчаар ажилласан. 1999 оноос ХААИС-д багш, тэнхмийн эрхлэгч, зөвлөх профессор багшаар ажиллаж байна. 1985 онд ХБНГУ-ын Берлин хотын ХАА-н Академид биологийн ухааны дэд доктор 'Ph.D', 1995 онд Улаанбаатар хотод ХАА-н шинжлэх ухааны доктор 'Sc.D'-ын зэрэг хамгаалсан. ХАА-н тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, профессор цолтой. ШУҮ Академийн Академич, ерөнхий микробиологи, тэжээлийн микро-биологи, хөрсний микробиологи, агрономийн микробиологи, хөрсний биологийн чиглэлээр мэргэшсэн. Ном, сурах бичиг 15 хэвлүүлсэн. Эрдэм шинжилгээ, сурталчилгааны 200 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. Шинэ бүтээл, патент 17-г авч үнэ стандарт, технологиос 30 гаруйг боловсруулан батлуулж, шинжлэх ухааны ажил болон үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. 10 доктор 'Ph.D', 9 магистрын ажил удирдан хамгаалуулсан.