Дүүжий Ч

1953 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн. Цагааннуурын загасны үйлдвэрийн дэргэдэх бага сургууль, Улаан-Уул сумын дунд сургууль, Мөрөн хотын 10 жилийн сургуулийг төгссөн. 1976 онд МУИС-ийг Уул уурхайн технологи инженер мэргэжлээр төгсч их сургуульдаа 1985 оныг хүртэл багшилсан. 1988 онд Техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1985-1988 онуудад Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын улсын хорооны Гадаад харилцааны газрын дарга, 1996-1999 онуудад Монгол улсын засгийн газрын дэргэдэх Гадаадын зээл тусламж зохицуулах Албаны үндэсний зохицуулагчийн албыг хашиж байсан. 1988-1990 онд Москва хотын дипломатын академид суралцаж төгссөн. Монгол Улсын гадаад харилцааны яам, БНХАУ-ын Хөх хот, БНСУ-ын Сөүл, Унгар улсын Будапешт, Австри улсын Вена хотуудад дипломат алба хашиж байсан. 2004 оноос эдүгээг хүртэл нүүрс, нефть шинжилдэг олон улсын хөндлөнгийн хяналтын 'Амбер' компанид гүйцэтгэх захирал, 'Инспекшн Экспертиз Монгол' ХХК-д ерөнхий захирлын ажил эрхэлж байна.