Золжаргал Жаргалсайханы

Санкт-Петербургийн Уул Уурхайн Дээд Сургуульд Нефтийн олборлолтын инженер, Токио хотын Технологийн Дээд Сургуульд Химийн инженерингийн магистр, НҮБ-ийн Их Сургуульд Тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлууд курс болон Хятадын Нефтийн Их Сургуульд Шатдаг занар боловсруулах технологийн курсэд суралцаж дүүргэсэн. Нефть, хийн олборлолт, шатдаг занар боловсруулах, нүүрснээс хий ба шингэн түлш үйлдвэрлэх, кокс-хими, цахилгаан эрчим хүчний технологи, эрчим хүчний геополитик гэсэн сэдвүүдээр судалгааны ажил явуулж ирсэн.