Нинж-Эрдэнэ Хүрэлийн

Хүмүүнлэгийн их сургуулийг төгсөөд ажлын гараагаа Тайландад англи хэлний багшаар эхэлж, АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хоёр ч удаа хамрагдан, Нью Йорк мужийн их сургуульд англи хэлний заах арга зүйгээр мастерийн зэрэг хамгаалсан Х.Нинж-Эрдэнэ хоёр жилийн өмнө Монголдоо буцаж ирээд, Academia англи хэлний институтээ үүсгэн байгуулжээ. Олон улсын TESOL зэрэгтэй цөөхөн монгол багшийн нэг тэрбээр мөн Монголын англи хэлний багш нарын холбооны гүйцэтгэх захирлын албыг хашиж, багш нарыг чадавхжуулахад анхаарлаа хандуулан ажилладаг.