Петер Хандке

Петер Хандке 1942 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Австрийн өмнөд хэсэг, Словени улсын хилийн ойролцоо орших Каринти мужийн Гриффен хэмээх тосгонд мэндэлсэн аж. Тэрээр 1966 онд Балч зөгийнүүд (Die Hornissen) хэмээх эхний роман, Олон нийтийг доромжлох нь (Publikumsbeschimpfung) нэртэй авангард жүжгээрээ анх нэрээ таниулсан бол, өдгөө нийт 70 гаруй хүүрнэл зохиол, олон арван жүжгээс гадна Вим Вендерсийн алдарт бүтээл Хүслийн жигүүр (Der Himmel über Berlin) киноны зохиолыг бичжээ.