Отгонбаяр Лэгшидийн

1996 он. МЗХ, 'Залуу удирдагч' сангаас жил бүр Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд явуулдаг илтгэлийн уралдаанд шилдэг илтгэгчээр шалгарсан. 1997 он. Нягтлан Бодох бүртгэлийн 'МАНДАХ' дээд сургуулийг онц дүнтэй төгсөж, сургуульдаа багшлах урилга авсан. 1999-2001 он. МУИС-ЭЗДС, Бизнесийн удирдлагын магистр цол хамгаалж, Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогч болсон. Дунд шатны нягтлан бодох бүртгэлийн дасгал, бодлогын ном, Ашгийн төлөвлөлт, хяналтын бодлого, дасгалын ном гаргав. 2001 он. Дэлхийд эхний тавд жагсдаг Артур Андерсен аудитын компанийн Монгол дахь салбарт аудитораар ажиллаж эхэлсэн. 2002 он. Бизкон Аудит ХХК-г үүсгэн байгуулж, захирлаар ажилласан. 2003 он. Монголын Дотоод Аудиторуудын Институт ТББ-г байгуулж, тэргүүнээр нь сонгогдсон. Сангийн Яамны жуух бичгээр шагнуулсан. Монголын Удирдлагын Нягтлан Бодогчдын Институт ТББ-г байгуулж, тэргүүнээр нь ажилласан. 2004 он. Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. 2005 он. Жижиг аж ахуйн нэгж байгууллагын тайлан баланс гаргах гарын авлага хэвлүүлсэн. Эдийн засгийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан. 2006 он. Жижиг, дунд байгууллагад ашиглагдах санхүүгийн БИЗКОН 4.0 програмыг нэвтрүүлж, 2009 оны 9 сарын байдлаар 1000 гаруй хэрэглэгчтэй болсон. 2008 он. Монголын Аудиторуудын Холбооны дээд шагнал 'Монгол Улсын шилдэг аудитор' тэмдэг, өргөмжлөлийг хүртсэн. 2009 он. Монгол Улсын Ерөнхийлөгч 'Хөдөлмөрийн хүндэт медаль'-р шагнагдсан. 2010 он. Нягтлан бодогч мэргэжил олгох 6 сарын сургалтын дунд шатны гарын авлага хэвлүүлсэн. 2011 он. МҮХАҮТ-ын дэргэдэх Компанийн засаглалын үндэсний төвийнУЗ-ийн дарга 2012 он. МҮХАҮТ-ын дээд шагнал 'Хийморь' одонгоор шагнуулав. 2013 он. Сангийн сайдын дэргэдэх аудитын хорооны гишүүнээр сонгогдсон. Нягтлан бодогч мэргэжил олгох б сарын сургалтын ахисан шатны материал, Дотоод хяналтын гарын авлага, Дотоод аудитын гарын авлага зэргийг хэвлүүлсэн.