Ясүши Иноүэ

Зохиолч Ясүши Иноүэ 1907 оны тавдугаар сарын 06-ны өдөр Японы Хоккайдо мужийн Асахикавад төржээ. Тэрээр эртний Япон болон Ази тивийн тухай өгүүлэх түүхэн уран зохиолоороо алдартай ба эдгээр нь “Тун-хуан” (Tun-huang) Тунхуан гэх агуйнуудад хадгалагдаж буй Буддын шашны эд зүйлийн цуглуулгад төвлөрсөн XI зууны үеийн Хятадыг дахин нээж буй тухай түүх, мөн “Темпёгийн дээврийн хавтан” (The Roof Tile of Tempyo)[1] гэх Хятад руу аялж, Буддын дурсгал болон бичвэрийг эх орондоо буцаан авчирч буй япон лам нарын тухай зэрэг зохиолоороо алдартай.

 Тэрээр ахлах сургуулиа төгсөөд Кюшу их сургуульд хууль, утга зохиолоор суралцаж байгаад Киотогийн их сургууль руу философийн чиглэл рүү шилжин суралцаж, 1936 онд гоо зүйн чиглэлээр төгсжээ. Их сургуулиа төгсөөд “Майничи Шимбүн” (Mainichi Shimbun) сонины газарт уран зохиолын редактороор 12 жилийн турш ажилласан ба 1937 онд цэрэгт татагдаж, Япон Хятадын дайнд оролцсон боловч өвчний улмаас буцан ирж, сэтгүүлчийн ажлаа үргэлжлүүлсэн аж. Хятадын хойд хэсэгт цэрэгт татагдан очсон нь түүний хувьд цаашид Хятадын түүхийг сонирхох үндэс суурь болжээ.