Ганбат Жамсрангийн

1955 онд Улаанбаатар хотод төрсөн. ДуДэС-ийг 1980 онд театрын зураачийн мэргэжлээр, 1991 онд УТИСургуулийг тус тус дүүргэсэн. '- 1980-1992 онд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий зураач, '- 1992-1995 онд Эрдэнэт хотын Драмын театр, Үндэсний дуу бүжгийн чуулгын ерөнхий зураач, '- 1995-2001 онд Уулын баяжуулах 'Эрдэнэт' үйлдвэрийн 'Уурхайчин' соёлын ордны зураач, '- 2001-2002 онд Нийслэлийн Хүүхэд, залуучуудын газар, ордны зураач, '- 2003-2006 онд Чөлөөт уран бүтээлч, '- 2006-2010 онд Төв аймгийн Монгол туургатан театрын ерөнхий зураач, '- 2010-2011 онд Ардын жүжигчин, төрийн шагналт Ж.Чулууны нэрэмжит Ховд аймгийн ХДТ-ын ерөнхий зураач, 2012 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. '- 1988 онд хуучнаар Соёлын яам, Урлагийн ажилтны холбооны 'Шилдэг уран бүтээл'-ийн шагнал, '- 1989 онд Монголын Урчуудын эвлэлийн хорооны Тэргүүний ажилтан '- 1999 онд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Тэрээр: Д.Лувсаншаравын 'Ард Аюуш' дуурь, Б.Дамдинсүрэнгийн 'Учиртай гурван толгой' дуурь, Д.Жанчивын 'Ховорхон бэр' хөгжимт драм, Б.Дамдинсүрэнгийн 'Далан худалч' хөгжимт драм, А.Бадам 'Гульжан' хөгжимт драм, М.Энейкейн 'Худалч эхнэр', А.Абдулины 'Хамтарлын 13 дахь дарга', Д.Мягмарын 'Найрын ширээний ууц', Д.Намдагийн 'Эрдэмтний яриа', Н.Банзрагчийн 'Сүүлчийн буун дуу', Н.Ганхуягийн 'Огторгуйд очиж амьдарна', Ч.Ганхуягийн 'Нохойн сүрэг' Ц.Мандахын 'Сарны сонат' зэрэг 60 гаруй дуурь, бүжгийн жүжиг, хөгжимт драмын жүжгүүд. 'Уул усны дуулал', 'Алтан сүлдийн дуулал' зэрэг 100 гаруй концерт, нийслэл Улаанбаатар хотод зохиогдсон аймгуудын тайлан тоглолтууд, Соёлын төв өргөө, ДБЭТ, УДЭТ, МҮЭСТОрдон, UB palace зэрэг бусад урлаг, соёлын тайзнаа тавигдсан 200 гаруй уран бүтээлийн ерөнхий зураачаар 30 гаруй жил ажиллаж байна. Ж.Ганбат 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Б.Лхагвасүрэнгийн 'Атга нөж' бадрангуй эмгэнэлт жүжиг, мөн Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн их баяр наадмын нээлтийн ажиллагааны зураачаар ажиллажээ. ҮДБЭЧуулгын тайзнаа С.Сүхбаатарын 'Их хөлгөн туульс' концерт, Б.Баярбаатарын 'Хөх монголын эгшиглэн' концертын ерөнхий зураач, 1997 онд 'Монголын олон ястны үндэсний хувцас' цомог, 2013 онд 'Монголын ердийн хөсөг тэрэг' цомог зэрэг бүтээлүүдээ өргөн бариад байна.