Батбаяр (Баабар) Бат-Эрдэнийн

Уншигчдын дунд Баабар нэрээрээ алдаршсан Б.Батбаяр 1954 онд төрсөн. Биохимич мэргэжилтэй тэрээр Ардчилсан хувьсгалд оролцож, түүнээс хойш нийгэм-улс төр, түүх, эдийн засгийн чиглэлээр ном, нийтлэл, өгүүлэл бичин олонд хүргэх болсон. Баабарын 'Бүү март. Мартвал сөнөнө', 'Айл гэр болж тоглох нь', 'Алтан гурвалжин', 'Монголчууд: Нүүдэл Суудал', 'Дори идэр дүүдээ зөвлөх нь' зэрэг бүтээлүүд уншигчдын таалалд нийцэн удаа дараа хэвлэгдэж байлаа. Мөн 'ХХ зууны Монгол: Олз ба Гарз' ном нь англи хэлнээ орчуулагдаж, дэлхий дахинд монголын түүхийг цогцоор нь өгүүлсэн цөөн бүтээлүүдийн нэг болжээ. Зохиогч 2003 оноос эхлэн 'Өдрийн сонин'-д 'Баабар ингэж өгүүлэв' буланг хөтлөн явуулж, шилдэг нийтлэлүүдээрээ 'Баабар ингэж өгүүлэв' 3 боть ном хэвлүүлсэн. Шилдэг нийтлэлч, зохиогчийн зэрэгцээ тэрээр улс төрийн томоохон зүтгэлтэн бөгөөд Монголын Социал Демократ Намыг үүсгэн байгуулалцаж, тус намын даргын албыг хашиж явсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-1999 онд Сангийн сайд, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад 2006 оноос Нэпко ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.