Ханддорж Сумьяа

Мэргэн овогт Сумьяагийн Ханддорж 1941 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Алтан ширээ гэх газар малчин ардын Жүрмэдийн хүү болон мэндэлжээ. Төрөөд удалгүй нутгийн танил болох Сумьяа гуайн гэр бүлд үрчлэгдэн өсчээ. Ингээд улс орондоо 45 жил ажиллан Гавьяаны амралтандаа суужээ. Бага балчир наснаасаа утга уран зохиол, яруу найрагт дурладагбайсан нь ихээхэн нөлөөлж өдгөө өөрийн хүсэл мөрөөдлөөр зохиол уран бүтээлээ туурвисаар байна. Түүний бичсэн яруу найраг зохиолууд нь өөрийн гэсэн өнгө төрхтэй, хүний амьдралын бодит мөн чанарыг эрэлхийлдгээрээ онцлогтой аж. "Аюул сөрсөн бүсгүй", "Оосор бүчгүй орчлон" 1-р дэвтэр, 2-р дэвтэр болох "Хувиршгүй гэгээн сэтгэл", зэрэг бүтээлүүдийг хэвлэлтэнд гаргаж түмэн олон та бүхний сонорыг мялааж байна.