Сундуй Оюунбадамын

1960 он төрсөн. Хүүхдийн зохиолч яруу найрагч. Төрөлх сумандаа 20 настайдаа бага ангийн багшаар ажилллаж эхэлсэн цагаас бага насны хүүхдийг уран зохиол дуртай болгох, тэдэнд зориулж зохиол бичих ажлаа эхэлсэн. Энэ хоёр ажлыг 40 гаран жил хийж байна. Энэ хугацаанд хүүхдэд зориулж шүлэг, өгүүллэг, орчин үеийн үлгэр, туужийн 30 гаран ном, 10 гаруй жүжиг, 3 кино, олон дууны шүлэг бичиж нийтийн хүртээл болгожээ.

Мөн хүүхдийг уран зохиолд дуртай болгохын тулд жил бүр маш олон хүүхэдтэй уулзаж, ном уншиж өгч захидлаар харилцсан байна. Зохиолчтой багаасаа хамтран ажилладаг хүүхдүүдийн ном уншаад бичсэн олон шүлэг, үлгэр, сэтгэгдэл захидал түүний урын санд байдаг.