Аалдэрс Роб

Роб Аалдэрс нь АйТи салбарт 25 жилийн турш ажиллахдаа Европ, Ази, Австралийн олон орны төрөл бүрийн компанид ахлах стратегич болон шугаман удирдлагын менежерийн үүрэг гүйцэтгэж байжээ. Түүний давуу тал бол байгууллагуудад стратеги төлөвлөгөөг нь боловсруулж, хэрхэн хэрэгжүүлэхийг нь тодорхойлж өгч чаддаг чадвар нь юм. Роб Аалдэрс _Australia Post, QANTAS, Үндэсний Төмөр Зам, Хонконгийн Тээврийн Яам_ зэрэг олон улсын болон Засгийн газрын агентлагуудад ажиллаж, ялангуяа тээврийн салбарт мөнежментийн туршлага хуримтуулсан нь түүний стратегийн судалгаанууд бизнест төвлөрсөн, бодит практик хандлагатай болоход нь нөлөөлжээ.