Мо Янь

Мо Янь 1955 онд Шандун мужийн Гаомид нэгэн фермерчний гэр бүлд төржээ. "Соёлын хувьсгал" ид өрнөж байх үед тэрээр фермерчнээр ажиллахаар сургуулиасаа гарчээ. Энэ үедээ тэрээр 11 настай байв. 18 настайдаа хөвөнгийн үйлдвэрт ажиллах болж, энэ нь Их дэвшлээс Соёлын хувьсгалд шилжих үетэй давхацсан юм. Мао Зэдуний удирдлага дор ангийн тэмцлийн сэдэв бүхий социалист реалист хэв маяг бүхий зохиолууд давамгайлж байсан тул энэ төрлийн зохиолыг л унших боломжтой байв.

1976 онд буюу Соёлын хувьсгалын төгсгөлд Ардын чөлөөлөх армид элсэж, цэрэгт алба хаах хугацаандаа зохиол бүтээл туурвиж эхэлжээ. Соёлын хувьсгалын дараах энэ үед Хятадын уламжлалт яруу найраг, туульсаас гадна Уиллъям Фолкнер, Габриель Гарсиа Маркез зэрэг гадаад зохиолчдын зохиол бүтээлүүд түүнд нөлөөлжээ. 1984 онд тэрээр Ардын чөлөөлөх армийн сэтгүүлээс Утга зохиолын шагнал авсан. Тэр жилээ Ардын чөлөөлөх армийн урлагийн коллежид элсэн суралцаж, Мо Янь хэмээх нэрээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг.