Зигмунд Фройд

Зигмунд Фройд (герм. Sigmund Freud, 1856 оны 5 сарын 61939 оны 9 сарын 23) нь Австрийн мэдрэлийн эмч (мэдрэлийн системийн өвчинг эмчилдэг хүн юм) мөн хамгийн алдартай сэтгэл судлаач байсан юм. "Психоанализын эцэг" гэдгээр нь маш олон хүн түүнийг мэддэг. Монголчууд Фрейд гэдэг ч герман хэлээр Фройд гэж дуудагддаг тул Фройд гэж бичих нь зөв юм.

Түүнийг анх Зигмунд Шломо Фройд гэж дууддаг байсан боловч тэр 21 настайдаа нэрээ Зигмунд Фройд болгон өөрчилсөн.

1873 оны намар 17 настай Зигмунд Фройд Вена хотын Их сургуулийн анагаах ухааны тэнхимд элсэн сурчээ.

Хүмүүсийн ухамсаргүй хийдэг үйлдлийг шинжлэх ухааны аргаар хамгийн анх судалснаараа Фройд сэтгэл судлалын салбарт чухал байр суурь эзэлдэг. Ухамсаргүй гэдэг нь хүний бодлын нэг бөгөөд мэдэгддэгүй мөн амархан удирдаж болдоггүй сэтгэл мэдрэлийн хэсэг юм. Ихэнх хүн түүний энэ байр суурьтай эвлэрдэггүй байсан бөгөөд Фройд хүмүүст өөрсдийнх мэдэгддэггүй далд бодол байдаг гэж үздэг байсан юм.

Анхны номоо бичээд тэрээр Марта Белнэйс гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон. Тэднийх 6 хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн бага нь болох Анна Фройд нь мөн алдартай сэтгэл судлаач болсон юм.

Фройд хүний хамгийн чухал амьд явах хэрэгцээний дараа сексийн хэрэгцээ маш чухал гэж боддог байсан. Энэ хэрэгцээг тэрээр либидо гэж нэрлэсэн. Тэрээр хүн өөрийн ч мэдэлгүй зарим зүйлийг хийдэг нь либидогийн үйлчлэлээс болдог гэж үздэг байсан.

Фройд 1930-аад оны үед Германд амьдарч байв. Тэр Еврей үндэстэн байсан учир Хитлер түүнд дургүй байсан юм. Түүний номнуудыг олны нүдэн дээр галдан шатаалгаж байсан байна. Нацистуудын зарим нь түүнийг хороохыг хүсдэг байжээ.