Дулмаа Ш

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Шагдарын Дулмаа нь 1934 онд Төв аймгийн Алдарбаян сумын нутагт төрсөн. МУИС, Зөвлөлт Холбоот Улсад Комсомолын төв сургууль, Сэтгүүлчийн дээд сургууль төгссөн. МХЗЭ-ийн Төв хороо, 'Үнэн' сонины газар, УЗНАДСургууль зэрэг газарт нийт 46 жил ажиллажээ. 'Өглөө', 'Үүрийн цолмон', 'Халхын сайхан эрчүүл', 'Хайрлахын заяатай орчлон', 'Хайрын эгшиглэн', 'Мөнгөн чавхдас', 'Хайрын шивнээ' зэрэг яруу найргийн 20 гаруй ном, 'Алтан урсгал' роман, 'Тоосон дундах цэцэг', 'Сувдан нулимс' өгүүллэгийн түүвэр, 'Алтанд дарагдсан амь' тууж зэрэг олон арван бүтээл туурвисан.