Хатанбаатар Даваасамбуугийн

Д.Хатанбаатар 1974 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн. Монголын радио, 'Залуучуудын үнэн' сонинд ажиллаж, Монгол улсын их сургуульд багшлаж байсан. 1987 онд шилдэг бүтээлүүдээрээ Монголын сэтгүүлчдийн эвлэлийн нэрэмжит шагнап хүртсэн. Д.Хатанбаатар 'Хоньчны нүд', 'Домог ингэж эхэлсэн', 'Гагарины тухай яриа' зэрэг арав гаруй ном орос хэлнээс орчуулж 'Ээждээ захидал бичээрэй', 'Надягийн тухай тууж', 'Ерөнхий сайдын өргөөнд', 'Онгодын гэгээн өргөөнд', 'Хувь тавилангийн солбилцол', 'Монгол киноны тэргүүн жанжин', 'Эх орон бат оршиг', 'Дуулж амьдарсан он жилүүд', 'Аж үйлдвэрээр овоглосон төрийн сайд' зэрэг хөрөг нийтлэл, ярилцлагын 20 гаруй ном хэвлүүлж, 'Нүцгэн уулын бэлд', 'Өв' зэрэг кино тууж бичсэн.