Жамъян Дамдины

Сэтгүүлч, зохиолч, зөн билгийн романч, Говь-Алтай аймгийн Бугат сумын Өндөрийн булгийн харьяат, бар жилтэй. Д.Жамъян 'Хөх өвсний эгшиглэн' найман боть зохиол туурвисан. Мөн 'Чингис хааны мэнгэ', 'Хубилай сэцэн хаан', 'Чорос' 'Галдан бошигт хаан', 'Өршөөл' 'Өгөдэй хаан', 'Хулан хатан' зэрэг зөн билгийн туульс роман, 'Амраг чоно' хоёр дэвтэр хувийн роман, 'Шинельтэй хүмүүс', 'Цэг', 'Алмасын хот айл', 'Ойн чөлөө', 'Улиас минь', 'Өнө өдөр' зэрэг сэтгэл зүй, адал явдал, хайр дурлалын роман бүтээсэн. Найруулагч зохиолч Мэргид Ичинхорлоогийн Нямгаваа, зохиолч продюссер Урианханы хөх чоно Дамдины Жамъян нар нэг багт ажиллаж Японы Кадакова Харүки корпорацитай 'Бөртө чоно', ОХУ, АНУ-тай хамтарч 'Чингис хааны нууц' уран сайхны бүрэн хэмжээний кино бүтээжээ. Тэд одоо мэргэжлийн киногоор монголын түүхийг дэлхийд түгээхээр хөдөлмөрлөж явна.