Internom

Мацүшита Коносүкэ

Мацүшита Коносүкэ нь Японы алдарт үйлдвэрлэгч Панасоник Корпорацын үүсгэн байгуулагч бөгөөд тэрээр бизнесийн удирдлагын талаар маш их мэдлэгтэй, авьяаслаг удирдагч байсан төдийгүй байгалиас заяасан гоц чадвартай удирдагч гэдгээ олон талаар нотолж чадсан юм. Олон олон Япончууд түүнийг “Тэргүүлэх үйлдвэрлэгч” хэмээн өргөмжилдөг бөгөөд түүний удирдлагын болон амьдралын философи нь улам бүр хүчээ аван дэлхий дахинаа гайхагдаж байна.