Зулькафиль М

1981 онд ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1981-1991 онд МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимд багш, 1991 оноос тус тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна. МУИС-ийн профессор. ОХУ-ын Дорнод Сибирийн Боловсролын улсын Академийн хүндэт доктор. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. 1989 онд 'Монголын орон нутгийн сонины нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх асуудалд' сэдвээр дэд эрдэмтний, 1997 онд 'Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага: Түүх, онол, практикийн асуудлууд' сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 'Орчин үеийн Монголын сэтгүүл зүй' (1997), 'Сэтгүүл зүйн онолын үндэс' (I,II дэвтэр 1999, 2000), 'Сэтгүүл зүйн онолын зарим асуудал' (I, II, III, IV дэвтэр 2002, 2006, 2008, 2012), 'Сэтгүүл зүйн тайлбар толь' (2005),'Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онол, практик (2007), 'Сэтгүүлчийн ур чадвар'(I,II,III боть, 2009, 2010, 2012), 'Монголын олон нийтийн мэдээлэл: Нэг үзэл суртлаас олон ургальч үзэл хүртэл' (2011) зэрэг 30 орчим сурах бичиг, нэг сэдэвт зохиол, орчуулгын 6 ном, судалгааны 100 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. 3арим бүтээл нь АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Казахстаны эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдсэн. Эрдэм шинжилгээний 'Сэтгүүл зүй' сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг.