Эрдэнэцогт Адилбишийн
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр-захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч. Хууль зүйн ухааны доктор (Ph.D). МУИС-ийн Профессор. Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Захиргааны процессын эрх зүй, Нутгийн эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажил хийдэг. Захиргааны процессын эрх зүйн онол-практикийн асуудлаар дагнан ажиллаж үндэсний сурах бичиг, нэг сэдэвт болон хамтын бүтээл, түүнчлэн их дээд сургуулийн хичээлийн жишиг хөтөлбөр, гарын авлага бичиж хэвлүүлсэн. Захиргааны хэргийн мэргэшсэн өмгөөлөгч. 2010 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах УИХ-ын ажлын хэсэгт орж ажилласан. Мөн шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Шүүхийн захиргааны тухай хуулийн төсөл боловсруулалцсан. Захиргааны хэргийн шүүхийг Монголд анх байгуулагдах үеэс эхлэн өнөөг хүртэл уг шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг бэлтгэх, шүүгч, өмгөөлөгч, хуульчдын ур чадварыг дээшлүүлэх болон ЗХШ-ийн үйл ажиллагааг сурталчлах зэрэг чиглэлээр сургалт, судалгаа, сурталчилгааны ажлыг хийж иржээ.