Уянсүх М.

Зохиолч, яруу найрагч М.Уянсүх Увс аймгийн Улаангом хотод төрсөн. 1990-ээд оноос уран бүтээлээ эхэлж, яруу найраг, хүүрнэл зохиол, эсээ чиглэлээр олон ном туурвисан. 2006 онд 'Асагч сарны шүлгүүд' номоороо МЗЭ-ийн шагнал, 2008 онд 'Яруу найрагч он цаг', 2014 онд 'Айшхи', 2019 онд ‘Аварга мод’ бүтээлээрээ 'Алтан өд' шагнал хүртжээ.