Хулан Цоодолын

1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд УБИС төгссөн. 1994 онд Сэр-Одын шагнал, 1999 онд 'Гүнж аялгуу' номоороо МЗЭ -ийн шагнал, 2002 онд 'Торгоны маань хээ' номоор Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1994 оны Болор цомын эзэн болсон. Шүлгүүд нь орос, хятад, япон, англи, герман, солонгос, казах хэл дээр хөрвүүлэгдэж байсан. Ц.Хулан 2009 онд XX зууны дэлхийн зуун шилдэг яруу найрагчийн эгнээнд Азийн бүсээс төлөөлөн 'ЗҮГЭЭР Л НЭГ АМЬДРАХСАН' шүлгээрээ шалгарч байсан.