Рэнцэнсүрэн Жамбалын

Ж.Рэнцэнсүрэн МУИС-ийг МТАИФ-ийн Барилга, замын машин төхөөрөмжийн механикч инженер мэргэжлээр 1976 онд төгссөн. Техникийн ухааны магистр, МУАБТА. 1976 оноос ТЯ-ны СТТУЗК-т хүнд механизмын механикч инженер, 1977 оноос АА-ийн 017-р ангид хөнгөн механизмын (барилгын машин) механикч инженерээр, 1981 оноос УБТЗ-ын техникум, коллеж, дээд сургуульд онолын механик, материалын эсэргүүцэл, машины эд анги, машин механизмын онол, металлын технологи, гидравлик, техникийн шугам зургийн багшаар, 2010 оноос БХИС-ийн ЦИС-д онолын механик, машины эд анги, барилгын механикийн багшаар тус тус ажиллаж өөрийн үйлдвэрлэлийн болон багшлах ажлын 30 гаруй жилийн туршлага дээр үндэслэн дараах ном, сурах бичгүүдийг бичсэн байна. Машины эд ангийн төсөл зохиомж. 2,5 х.х. 1983 он. 'Техникийн механикийн хичээлээр суралцагсдын танин мэдэх үйл ажиллагааг идэвхжүүлэх нь' сургалт, заах арга зүйн өгүүлэл. 1,8 х.х. Сурган хүмүүжүүлэх сэтгүүл, 1988 он №4. Техникийн механикийн бодлогын хураамж. 35,5 х.х. 1990 он. 'гap бичмэл' Онолын механик, тэргүүн дэвтэр. 12,5 х.х. 2011 он. Онолын механик, дэд дэвтэр. 11,33 х.х. 2011 он. Онолын механикийн бодлогын хураамж. тэргүүн дэвтэр. 13,8 х.х. 2013 он. Онолын механикийн бодлогын хураамж. дэд дэвтэр. 13.8 х.х. 2013 он. Онолын механик (нэмж засварласан хоёрдахь хэвлэл) тэргүүн дэвтэр 13,1 х.х. 2013 он . Байгууламжийн шинжилгээ. 1-р хэсэг. 13,3 х.х. 2014 он. Хэрэглээний механик. 15.8 х.х. 2014 он. Материалын эсэргүүцэл. 1-р хэсэг. 13,8 х.х. 2014 он. Онолын механик. (нэмж засварласан гуравдахь хэвлэл) тэргүүн дэвтэр 21,1 х.х. 2014 он. Онолын механик.(нэмж засварласан хоёрдахь хэвлэл) Дэд дэвтэр 21,8 х.х. 2014 он. Байгууламжийн шинжилгээний бодлогын хураамж. 18,5 х.х. 2014 он. Материалын эсэргүүцэл. 2-р хэсэг. 16,8 х.х. 2014 он. Машин механизмын онол. 16 х.х. 2014 он. Машины эд анги. 22.75 х.х. 2014 он.